Dark Light
Нийгэм | 2022-09-22

"Зөрчилгүй гадаад иргэдийн зорчих эрхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт байхгүй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын  Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа явуулах тухай мэдэгдэл гаргасан. ОХУ-д  цэргийн дайчилгаа явуулах болсонтой холбоотойгоор Монгол улсыг зорих ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдэж, хилийн боомтуудаар зорчигч болон тээврийн хэрэгслүүдийн дараалал үүсээд байгаа тухай мэдээлэл байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.  

Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: “Хилийн боомтууд дээр байгаа нийт зорчигч, тээврийн хэрэгслүүдийг 8-10 минутад шалгаж оруулж байна. Нийгмийн сүлжээд Хиагт орчимд ойролцоогоор машины битүү цуваа байна гэсэн мэдээлэл гарсан. Хиагт орчимд дараалж байгаа 60 орчим тээврийн хэрэгслийн бөөгнөрөлтэй байна. Хил дээр бол 30-40 автомашины цуваа үүссэн байна. Манай улс Оросын холбооны улстай 30 хоног визгүй зорчиж байгаа. Тэдгээр хүмүүсийн Монгол улс руу ирж байгаа зорчих хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл байхгүй. Одоогоор манай улсад байгаа гадаадын иргэдийн тоо 17-18 мянга орчим байна. Үндэсний аюулгүй байдлын баримт бичгүүдэд заасан хэмжээнд хүрэх болоогүй байгаа. Бичиг баримтын зөрчилгүй гадаадын иргэдийн зорчих эрхийг нь хязгаарлах эрх зүйн зохицуулалт байхгүй” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22