Dark Light
Нийгэм | 2022-09-23

“Дүнжингарав марафон” ням гарагт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэгш оролцоог хангах зорилгын хүрээнд пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин Ж.Лхагважавын нэрэмжит “Дүнжингарав марафон” есдүгээр сарын 25-ны 11:00 цагт Дүнжингарав худалдааны төвийн талбайд болно. 

Марафоны 1500, 5000 метр, элит 21 км-ын зайд 12-17, 18-34, 35-44, 45-49 насны тамирчид өрсөлдөх боломжтой бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилалд Т-11 буюу бүрэн хараагүй 1500 метр, Т-12 буюу сул хараатай 5000 метр, Т-46  буюу гарын тайралттай 5000 метр, Т-53, 54 буюу тэргэнцэртэй 1500 метр, Т-37, 38 буюу саажилттай 1500 метрийн зайн уралдаанд 16-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй иргэд оролцох боломжтой. 

“Дүнжингарав марафон”-ы бүртгэлийг Спортын төв ордны нэгдүгээр давхарын 25 тоот өрөөнд есдүгээр сарын 19-24-ны 17:00 цаг хүртэл бүртгэж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22