Dark Light
Нийгэм | 2022-09-23

Иранд эсэргүүцлийн жагсаал 6 дахь өдрөө үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ираны эрх баригчдын дур зоргоороо авирлаж буйг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Ираны 50 хотод болж байгаа бөгөөд тэднийг баривчлагдан нас барсан 22 настай Махса Аминигийн үхэлд хамаатай хэмээн буруутгаж байна. Жагсаалын үеэр 30 хүн амиа алдаад байна.

Олон нийтийн дургүйцлийг хүргэсэн шалтгаан нь 22 настай Махси Амини өнгөрсөн долоо хоногт цагдаагийн хэлтэст саатуулагдсаны дараа эмнэлэгт хүргэгдэн нас барсан явдал байв. Цагдаа нар Махсаг "зохисгүй гадаад байдалтай байна" хэмээн шариатын хуультай харшилсан хэргээр баривчилсан гэж Ираны төрийн телевиз мэдээлсэн байна. Энгийнээр хэлэхэд Махса Амини толгойн гивлүүр буюу алчуур зүүсэн нь цагдаа нарт таалагдаагүй байна. Аминигийн ойр дотны хүмүүсийн ярьснаар эмэгтэй эрүүдэн шүүлтийн улмаас эмнэлэгт нас баржээ.

Ираны ард түмнийг дэмжсэн жагсаал Истанбул, Амстердам, Берлин, Торонто, Нью-Йорк хотод болсон байна.

Европын бодлогын шинжилгээний төвийн шинжээч Александр  Кроутер "Америкийн дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа, Тегеран тэрс үзэлтнүүдийг үргэлж харгис хэрцгийгээр дарж ирсэн бөгөөд одоогийн эсэргүүцлийг хэрцгийгээр дарах байх гэж таамаглан хэлжээ.

Эх сурвалж: Голос Америки 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22