Dark Light
Нийгэм | 2022-09-23

Б.Отгонбаяр нөгөөдөр гиннесийн дээд амжилтыг шинэчилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жил бүрийн намар, хавар “Автомашингүй өдөр” зохион байгуулдаг. Тэгвэл өнөө жил энэ өдрийг есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах бөгөөд эл өдрийн 13:00 цагт Д.Сүхбаатарын талбайд таеквондогийн олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаяр гарын алга болон өврийг солбиж суниах төрлөөр гиннесийн дээд амжилтыг шинэчлэх гэж байна.

Тэр гиннесийн амжилтыг шинэчлэхээр өмнө нь гурван удаа хүч сорьсон удаатай. Гарын алга болон өврийг солбиж суниах төрлийн дэлхийн дээд амжилт өдгөө нэг минутад 70 байгаа. Б.Отгонбаяр энэ амжилтыг 80 болгон шинэчлэх зорилготой байгаа гэнэ. 

Энэ үйл явдлыг гиннесийн албан ёсны онлайн шүүгч дэнслэх бол манай улсаас гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, МҮИС-ийн фитнесийн багш, дасгалжуулагч С.Даваагив, Монголын хөнгөн атлетикийн холбооны дасгалжуулагч багш Х.Гэрэлцогт, А.Гантулга нар хөндлөнгийн шүүгчээр оролцох юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22