Баян-Өлгий аймгийн Алтай сум-ын Бардам багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 21-ний өдрийн 09:05 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид болон тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 9 сарын 22-ны өдрийн 08:20 цагт түймрийг цурамд оруулж, 9 сарын 23-ны өдрийн 21:00 цагт бүрэн унтраасан байна.
Баян-Өлгий аймгийн Булган сум-ын Улаагчин багийн “Хуйт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 9 сарын 22-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан иргэд, орон нутгийнхан ажиллаж, 9 сарын 23-ны өдрийн 10:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум-ын Цөх баг, Ногоон толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 107 км, сумын төвөөс зүүн урд зүгт 83 км/-т Хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 9 сарын 23-ны 14:10 цагт /14:44 цаг/ хүлээн авсан. Тус аймгийн Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Чандахын заставын алба хаагчид ажиллан 15:50 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан. Тус түймэрт 1 га хээрийн талбай, иргэн Б-ийн “Пробокс” загварын суудлын автомашин бүрэн шатжээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум-ын Буурагчин багийн Шарлангийн голын “Ягаан-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 335 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 20-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, “Хан-Хэнтий” Улсын тусгай хамгаалалтын газрын ажилтнууд ажиллаж, 9 сарын 22-ны өдрийн 13:00 түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сум-ын Жаргалант баг, Захарын голын Ар гялангийн уулзвар гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 23-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн захирагчаар ахлуулсан алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хан-Хэнтий тусгай хамгаалалтын дархан цаазат газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.
АДМИН






Нийгэм




