Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Б.Ренчиний нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Их мастер А.Энхтуул нь тус сургуульд 9-р ангидаа амжилттай суралцаж, төгссөн сурагчдын нэг юм.
Тэрээр өөрийн амжилт бүтээлийг залгамж халаа болсон дүү нартайгаа хуваалцаж, үлгэрлэх үйлсэд идэвх санаачилга гаргаж, "цалинтай оюутан" тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жилээс тус сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүлж эхэллээ.
Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас хамгийн өндөр ЭЕШ-ийн оноо авсан эрэгтэй 1, эмэгтэй 1 сурагчдыг "цалинтай оюутан" хөтөлбөрт шударгаар шалгаруулж, батламжийг 100 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Элит Брэйн ХХК захирал Х.Валя гардуулж өглөө.
Тус хөтөлбөрт өөрсдийн хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрийн үр шимээр шалгарсан сурагчид сар бүр 150,000 төгрөгийн тэтгэлгийн эзэн болох юм. Их мастер А.Энхтуулын санаачилсан "цалинтай оюутан" хөтөлбөр нь 2022 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдахаар боллоо.
АДМИН








Нийгэм








