Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Уранмандал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 7 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Хясааны дээр 3 зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлагыг 9 сарын 25-ны өдрийн 12:35 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 7 км замыг туулан очиход иргэн Б согтуугаар “Аллион” загварын суудлын автомашиныг жолоодож яваад “Уранмандал” уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байсныг ажиллан аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2022-09-26
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм








