Реппер, ая зохиогч, продюсер Lil Tug E буюу Г.Төгөлдөр хүнд өвчний улмаас таалал төгсжээ.
Тэрээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдон яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор болж найз нөхөд, фенүүд нь Big LIFE for Lil THUG E хандивын аяныг өрнүүлэн эмчилгээний төлбөрийн тодорхой хувийг бүрдүүлээд байсан юм.
Турк улсыг зорьсон түүний эмчилгээ амжилттай болж урт хугацааны дараа эдгэнэ гэх мэдээг сонссон тухайгаа өөрийн цахим хуудастаа хуваалцаж байсан юм.
Тэрээр: "Та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачаар би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн ч амьдралын аз жаргалыг мэдэрч байна. Аюулт өвчнийг ялан дийлэх тэмцэл маань дуусаагүй ч урт хугацааны дараа эдгэнэ гэдгийг сонсоод, өдрөөс өдөрт бие минь тэнхэрч, сошиал ашиглах чадалтай болж байгаагаа дуулгах гэж яаран бичлээ.
Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно" хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм.
Түүний гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
АДМИН








Нийгэм








