Dark Light
Нийгэм | 2022-09-26

Зеленский: Бидний зэвсгийн цохилтод үхсэнээс бууж өгсөн нь дээр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сайн дураараа бууж өгөхөөр шийдсэн Оросын цэргүүдэд хүнлэг хандахаа амлажээ. Украины арми тэдэнд соёлтой, олон улсын конвенцын дагуу харьцах болно гэж Зеленский бямба гарагт уламжлалт видео мэдэгдэлдээ хэлсэн байна.

"Дайны гэмт хэрэгтэн болж харийн нутагт үхсэнээс зарлан дуудах хуудас аваагүй нь дээр. Тахир дутуу болж түрэмгий дайнд оролцсоныхоо төлөө шүүхийн өмнө зогсохын оронд дайчилгаанаас зугтсан нь дээр. Бидний зэвсгийн цохилтод үхсэнээс Украинд олзлогдон бууж өгсөн нь дээр" гэж Украины ерөнхийлөгч хэлжээ.

Түүнчлэн Зеленский бууж өгсөн цэргүүдийн баригдсан нөхцөл байдал, өөрөөр хэлбэл тухайн хүн сайн дураараа бууж өгсөн эсэхийн Оросын эрх баригчдад мэдэгдэхгүй мөн түүний хүслийн эсрэг нэг ч оросыг Москвад шилжүүлэн өгөхгүй гэж амласан байна.

Зеленский уг мэдэгдэлдээ Владимир Путин бууж өгсөн болон тушаал биелүүлээгүй хүмүүст шийтгэлийг чангатгах тухай зарлигт гарын үсэг зурсны дараа хийсэн бөгөөд тэдгээр хүмүүст Орос улс 10 жил хүртэл хорих ял оноохоор хуультай болсон юм.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22