Dark Light
Нийгэм | 2022-09-26

Эрхүү мужид цэрэг татлагын комиссын байранд гал нээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Эрхүү мужийн Усть-Илимск хотод нэгэн эр цэрэг татлагын комиссын байранд гал нээсэн хэрэг гарчээ. Үүний улмаас цэргийн комиссар, цэрэг татлагын комиссын дарга шархадсан, амь эрсэдсэн зэрэг мэдээллүүд гарч байна. Хамгийн сүүлийн мэдээллээр цэргийн комиссар шархадсан гэж "Taiga.info" мэдээлжээ.

Telegram сувгууд дээрх үйл явдлын бичлэгийг нийтэлжээ. Бичлэг дээр танхимд зогсож буй хүн нэг хүнийг буудан унагаж, бусад хүмүүс өрөөнөөс гүйн гарч байгаа нь бичигджээ.

Буудсан эрэгтэй 25 настай Руслан Зинин байсан ба буудахаасаа өмнө “Одоо бүгдээрээ гэртээ харина” гэж хэлжээ. Буудуулсан цэргийн комиссар эмнэлэгт хүргэгдсэн байна.

Одоогоор энэ үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Эх сурвалж: Медуза

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22