Dark Light
Нийгэм | 2022-09-26

Цэцэрлэгийн эрхлэгч 14 эцэг, эхээс 6,6 сая төгрөгийн хахууль авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 708 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв. 

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг АТГ-аас мэдээллээ.

“Б” нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа нэр бүхий 14 эцэг, эхээс хувийн дансаар дамжуулан нийт 6,6 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22