Иргэн "Т" өөрийн байрыг барьцаалж, ББСБ-аас 25 сая төгрөгийг зээлээд өөрийн найз "С" 20 сая төгрөгийг өгч, өөрөө 5 сая төгрөгийг авчээ.
"С" нь "Т" зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд батлан даахаар ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан байх ба зээлийн төлбөрөөс 2 сарын төлөлт хийж, үүнээс хойш төлбөр төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна.
ББСБ шүүхэд хандаж "Т" үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46 сая төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан "Т" байрыг худалдан борлуулахаар нэхэмжлэл гаргасан.
"Т" нь “… зээлийн мөнгөнөөс 20 сая төгрөгийг "С" авсан тул төлбөрийг хариуцахгүй, өөрийн байрыг худалдахыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Шүүхээс иргэн "Т", ББСБ хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч "Т" өөрөө гарын үсэг зурсан, байр барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлсэн, ББСБ нь зээлийн мөнгө болох 25 сая төгрөгийг "Т" дансанд шилжүүлсэн зэрэг нь хуульд нийцсэн гэж дүгнээд ББСБ-ын нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 46 сая төгрөгийг "Т" гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд түүний байрыг худалдан борлуулахаар шийдвэр гаргасан байна.
Харин "С" нь ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан тул хэрэв "Т" зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдав.
АДМИН








Нийгэм




