БНСУ-ын Сөүл хотноо 2022 оны 11 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах “FOOD WEEK KOREA 2022” Солонгосын хүнсний салбарын хамгийн том үзэсгэлэнд оролцож өөрийн сонирхсон чиглэлийн ААН-үүдтэй тусгайлан бизнес уулзалт хийж, бизнесээ өргөжүүлэх, шинэчлэх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтэй бизнес эрхлэгч та бүхнийг урьж байна.
Тус үзэсгэлэн нь доорх хэсгээс бүрдэнэ. Үүнд:
Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн
Бүх төрлийн шингэн хүнс
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл
Хүнсний үйлдвэрлэлийн орчин үеийн ухаалаг шийдлүүд
Шинэлэг үйлчилгээ
Бүх төрлийн сав баглаа боодлын тоног төхөөрөмж
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд
“FOOD WEEK KOREA” үзэсгэлэн нь 2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд 2021 оны тус үзэсгэлэнд нийт 834 ААН оролцож, 886 талбай засагдаж, 35000 гаруй үзэгчид үзсэн байна.
Бүртгэлийн хугацаа: 2022 оны 10 сарын 6-ны өдрийг дуустал
Холбоо барих:
МҮХАҮТанхим Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn
АДМИН








Нийгэм




