Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.12-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт 8 км-т 3 удаа, Шаамарын салаа гэдэг газар хүртэл, хойд зүгт 15 км-т Нарсан сүүл гэдэг газар хүртэл 4 удаагийн давтамжтайгаар, нийт 84 км-т явганаар болон завиар урсаж, мөн 5 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж зохион байгуулсан. 10.13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийгэм | 2022-10-13
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







