Dark Light
Урлаг соёл | 2026-11-18

КИРГИЗИЙН ЗОХИОЛЧ СУЛТАН РАЕВЫН “ХӨХ ДЭЛТ” НОМ МОНГОЛ ХЭЛЭЭР ХЭВЛЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

КИРГИЗИЙН ЗОХИОЛЧ СУЛТАН РАЕВЫН “ХӨХ ДЭЛТ” НОМ МОНГОЛ ХЭЛЭЭР ХЭВЛЭГДЛЭЭ 

Киргизийн нэрт зохиолч Султан Раевын “Хөх дэлт” («Боз жалды») ном монгол хэлээр орчуулагдан, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хэвлэгдэн гарлаа.

Энэхүү орчуулгын бүтээл нь монгол уншигчдад орчин үеийн Киргизийн уран зохиол болон тус улсын утга зохиолын өв уламжлалын томоохон төлөөлөгчийн бүтээлтэй танилцах боломжийг олгож байна. Султан Раевын зохиолууд өнөөдрийг хүртэл дэлхийн 20 гаруй хэлээр орчуулагдан гарч, Киргизийн уран зохиолыг олон улсын уншигчдад таниулахад чухал хувь нэмэр оруулсаар байгаа юм.

Өмнө нь Киргизийн алдарт зохиолч Чингиз Айтматовын бүтээлүүд монгол хэлээр хэвлэгдэж байсан бол “Хөх дэлт” нь Султан Раевын монгол хэлээр гарсан анхны ном болж, уншигчдын анхаарлыг хэдийнээ татаж эхэлжээ хэмээн 24.kg портал бичжээ.

Султан Акимович Раев бол Киргизийн төрийн зүтгэлтэн, зохиолч бөгөөд ТҮРКСОЙ (TURKSOY) олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга юм.

Тэрээр Киргиз Улсын Соёлын сайдаар (2005–2010; 2013–2014) ажиллаж байсан бөгөөд Киргиз Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн (2009), Киргиз Улсын Ардын зохиолч (2011) цолтой, Токтогулын нэрэмжит Төрийн шагналын (2007) эзэн юм. Тэрээр Киргиз Улсын Төрийн албаны 2-р зэргийн зөвлөх цолтой, Евразийн зохиолчдын холбооны гишүүн билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08