Dark Light
Нийгэм | 2022-10-19

Ажил олгогчийн дарамтад өртсөн Монгол иргэдийн хэрэг шалгагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс ажлын байран дээрээ ажил олгогчийн дарамтад өртсөн Монгол улсын иргэний асуудлаар Гёнги мужийн Гуанжү хотын Цагдаагийн газрын эрүүгийн хэрэг  мөрдөн байцаах хэлтсийн 4-р албанаас тодруулахад дээрх хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгааг дурдаад тус хэрэгт холбогдсон Монгол иргэд одоогийн байдлаар цагдаагийн байгууллагатай холбоо тасарсан байгаа бөгөөд ямартай ч энэ асуудалд нухацтай хандаж, дотоод гадаадын иргэн гэж үл ялгаварлан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ. 

Дээрх иргэн нь хөдөлмөрийн харилцаанд оролцох явцдаа ажлын байрны дарамтад өртсөн тул БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн зүгээс ажлын байрны дарамт болон тухайн иргэнд хэрвээ олгогдоогүй цалингийн асуудал байх аваас БНСУ-ын Хөдөлмөрийн стандарт хуулийн дагуу шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой бөгөөд цаашлаад хууль хяналтын байгууллагад үнэгүй өмгөөлөгчөөр хангах тал дээр дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой юм.   

Мөн БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь зөвхөн хөдөлмөрийн гэрээт иргэд төдийгүй Солонгос улсад оршин сууж буй нийт монгол иргэд өөрөөр хэлбэл визний төрөл ангилал ялгалгүй, хууль бусаар оршин сууж буй иргэддээ ч олгогдоогүй цалин, үйлдвэрийн осол зэрэг оршин суухтай холбоотой бүхий л асуудалд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлээд зогсохгүй Солонгос улсын хууль хяналтын байгууллагад иргэдийн гомдлыг барагдуулахад БНСУ-ын Хууль Зүйн Яамны харьяа Хууль зүйн туслалцаа үзүүлэх Хэрэг эрхлэх Газартай хамтран ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10