Dark Light
Нийгэм | 2022-10-20

12 настай охиныг хөнөөсөн хэрэг Франц улсыг цочирдуулаад байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

12 настай Лола Давье баасан гарагийн өглөө хичээлдээ яваад үдээс хойш гэртээ эргэж ирээгүй байна. Удалгүй охины цогцсыг Парисын хотын 19-р дүүргийн олон давхар орон сууцны ойролцоо орон гэргүй хүн олжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Дабиа Б" гэж нэрлэгдсэн эмэгтэйг Францын хууль сахиулах байгууллагын ажилтнууд хүн амины хэрэгт буруутгаж байгаа юм. Хүүхдийг эрүүдэн шүүж хөнөөсөн гэх зүйл ангиар цагдаагийнхан хэрэг үүсгэсэн ба дараа нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдсэн байна.

Сэжигтэн 24 настай, Алжираас Францад ирсэн байна. Тэрээр өмнө нь оюутан байхдаа Францад тогтмол ирж байсан ба сар орчмын өмнө түүнийг тус улсын нутаг дэвсгэрийг орхихыг шаардсан байна.

Уг эмэгтэй Лолаг орон сууцанд хуурч оруулан “хүүхдийн амь насыг хохироосон бэлгийн хүчирхийллийн шинж чанартай үйлдэл хийж, цогцсыг нь саванд нуусан” гэж прокурорын зүгээс мэдэгджээ. Мөрдөн байцаалтын явцад гадаа камерын бичлэгт бичигдсэнээр сэжигтэн охиныг дагуулан барилга руу орсон байна.

Гэрчүүдийн мэдүүлснээр, үүний дараа Дабиа Б гудамжинд том хуванцар сав барьж явж харагдсан байна. Түүнийг ойлгомжгүй авирлаж байсан тухай гэрчүүд хэлжээ. Тэрээр хажуугаар нь өнгөрч буй хүмүүсийн нэгнээс тусламж хүсэж "эрхтэн худалдаалан" олсон мөнгөөрөө хариу барина гэж хэлсэн байна. Гэвч цагдаа нар энэ хувилбарыг нухацтай авч үзэхгүй байгаа бөгөөд Лолагийн аллагыг ямар ч үндэслэлгүйгээр үйлдсэн гэж үзэх хандлагатай байна. Дабиа Б-г баривчлах шийдвэр гаргасан мөрдөн байцаалт болон шүүх аль аль нь түүнийг сэтгэцийн хүнд өвчтэй гэж таамаглаад байна.

Мөн охины цогцсыг зөөвөрлөхөд тусалсан байж болзошгүй 43 настай эрэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Цагдаагийнхан эмэгтэйн хамсаатан байж болзошгүй хоёр хүнийг дахин байцааж байгаа ч тэдний нэрийг зарлаагүй байна.

Хэд хэдэн хяналтын камерын бичлэг, утасны дуудлагын дүн шинжилгээ, нэгжлэгийн явцад олдсон нотлох баримт дээр үндэслэн мөрдөн байцаалтын хувилбарыг гаргажээ. Дабиа Б-н өмгөөлөгч хэлэхдээ үйлчлүүлэгч нь гэм буруутай нь батлагдахгүй байх магадлалтай  гэдгийг онцлон хэлсэн байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10