Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид”-ийн зуслангийн “Задгай”-д 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 10 сарын 19-ний өдрийн 21:17 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч очиход Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай, Баянзүрх дүүргийн иргэн Ш-ын “Королла спасио” загварын автомашин мөргөлдөж жолооч Ш /31 настай, эмэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН







Нийгэм







