Dark Light
Нийгэм | 2022-10-20

Хутга барьж айлган, сүрдүүлж архи согтууруулах ундааны зүйл дээрэмджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэр бүхий хүнсний дэлгүүрт согтуу хүн орж ирээд хутга гаргаж ирж айлган сүрдүүлж бараа дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 20 настай эмэгтэй “А”-г дэлгүүрт ажиллаж байхад 38 настай эрэгтэй “М” гэгч нь согтуурсан үедээ хутга барьж айлган, сүрдүүлж архи согтууруулах ундааны зүйл дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Иргэд та бүхэн өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явах,  мөн албан байгууллага, аж ахуйн нэгждээ хяналтын камер, дохиоллын систем байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10