Dark Light
Нийгэм | 2022-10-20

Цахим бүртгэл, үйлчлүүлэгчийн хэсгийг засварлаж, ашиглалтад орууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 3 сарын нэгний өдрөөс эхлэн эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжсэн. Үүний үр дүнд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой урсгал засвар хийх асуудлыг төсвийн шууд захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн удирдлагуудад санхүү менежментийн эрх нь нэмэгдэж, байгууллагынхаа асуудлаа шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2021 оноос гүйцэтгэлээр санхүүжиж эхэлснээс хойш өөрийн хөрөнгөөр  тусламж, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор нийт хоёр тэрбум 230 орчим сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулалт хийжээ.

Үүний нэг болох ажилчдад ээлтэй орчинг бүрдүүлэх, иргэдэд чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэл, үйлчлүүлэгчийн хэсгийг иж бүрэн засварлаж, ашиглалтад оруулжээ. Тус засварын ажлыг нийт 80 орчим сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19