Dark Light
Нийгэм | 2022-10-20

1147 байгаль хамгаалагчийг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эх дэлхий, унаган байгалийг ирээдүйд бүрэн бүтэн үлдээх зорилготой Монгол Улсын байгаль орчны анхан шатны салбарт ажилладаг байгаль хамгаалагчдаа ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛД бүрэн хамруулж дуусгав.  

Даатгалд Улсын байгаль хамгаалагч 952 ажилтан, харуул ажиглагч 195 ажилтныг хамруулсан ба 2022.09.29 - 2023.09.28-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байх юм. Цаашид ч даатгалын гэрээг сунган ажиллах болно.

Байгаль хамгаалагчид нь эрсдэлтэй нөхцөлд дөрвөн улирлын бүхий л цаг үед хариуцан хамгаалдаг нутгийнхаа газар, ус, амьтан, ургамал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг билээ.  Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад салбарын 20 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан мэргэжлийн хяналтын чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлдэг чухал албан хаагчид юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19