Dark Light
Нийгэм | 2022-10-20

СЭМҮТ 5 эмч, мэргэжилтнээ байранд оруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн наймдугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ жил Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Энэ хүрээнд СЭМҮТ нь эмч, ажилтнуудынхаа үндсэн цалинг 20-35 хувиар нэмж, таван ажилтандаа байрны урьдчилгаа 20 сая төгрөг олгосон билээ. Харин тус ажилчид буюу СЭМҮТ-ийн их эмч Б.Э нь Офицер хороолол, сувилагч Б.Л нь Өрнөх хороолол, туслах сувилагч Г.Г нь Харуул алтай хороолол, цахим бүртгэгч Д.Н нь Өсөх дэнж хороололд орох захиалгын гэрээг хийсэн бол, сувилагч Г.О нь Дэвжих өргөө хотхонд орон сууц авахаар болж, гэрээгээ байгуулжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10