“Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд эхэлсэн. Уг хуралдаан шүүхийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Шүүх хуралдааныг энэ сарын 5-ны өдөр товлосон ч шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Хүсэлтдээ холбогдох баримтыг хавсарган, шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан байдаг.
АДМИН







Нийгэм







