Dark Light
Нийгэм | 2022-10-21

ХНХ-ын сайдад Т.Аюурсайхан, ХХААХҮ-ийн дэд сайдад М.Ганхүлэгийг дэмжжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг томилох асуудлыг хэлэлцжээ. Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы нэрийг нэр дэвшүүлсэн бөгөөд зөвлөлийн гишүүд бүгд дэмжсэн байна. Тухайн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Монгол улсын засгийн газрын хуулийн 21.5 дахь заалт байгаа. Энэ заалтаар сайдын орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд 14 хоногийн дотор багтаан УИХ-д өргөн мэдүүлж ерөнхийлөгчид танилцуулах хуулийн заалттай. ХНХ-ын сайд 7-ны өдөр чөлөөлөгдсөн.  Өнөөдрөөр хуулийн хугацаа дуусаж байгаа учраас өнөөдөр албан ёсоор оруулж ХНХ-ын сайдын асуудлыг шийдвэрлэлээ. ХНХ-ын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн. Одоо Ерөнхийлөгчид танилцуулах процесс явагдаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг үзүүлбэл өнөөдөр УИХ-аар орж эцэслэн шийдвэрлэгдэнэ. 

Мөн ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын гишүүн, Социал демократ оюутны холбооны  ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүллээ. М.Ганхүлэг залуу боловсон хүчин, Хүнс хөдөө аж ахуйн мэргэжлийг эзэмшсэн, ХАА-н эдийн засагчаар ХААИС-ийн төгссөн шилдэг залуу байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10