Dark Light
Нийгэм | 2022-10-21

ХХААХҮ-ийн дэд сайдад М.Ганхүлэгийг дэмжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж хэд хэдэн томилгооны асуудлыг хэлэлцсэн. Үүний нэг нь ХХААХҮ-ийн дэд сайдын албан тушаалын томилгооны асуудал юм. 

Тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ нь авилга албан тушаалын асуудлаар шалгагдан цагдан хоригдож байгаа юм. Түүний албан тушаалд МАН-ын Удирдах зөвлөл Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Социал демократ оюутны холбооны  ерөнхийлөгч М.Ганхүлэгийн нэрийг дэвшүүлж дэмжсэн байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ: 

М.Ганхүлэг нь залуу боловсон хүчин. Хүнс хөдөө аж ахуйн мэргэжлийг эзэмшсэн, ХАА-н эдийн засагч мэргэжилтэй. МАН залуу үеэ тогтмол бэлтгэдэг, улс төрийн дадлага, туршлага суух чиглэлд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлдэг. Тэр ч утгаараа ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээг бэхжүүлэх үүднээс нэр дэвшүүлсэн хэмээлээ.   

М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг маркетингийн удирдлагаар төгссөн байна. 2020 оноос Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Хэрлэн сумын тавдугаар багаас сонгогдон ажиллаж байгаа юм. 

МАН-ын УЗ дээрх шийдвэрээ МУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж Засгийн газар эцэслэн шийдвэрлэх юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19