Цагийн цөв, нийгмийн ороо бусгаад хүмүүний сэтгэл сэвтэн элдэв мууд автах нь их болж бие биеэ “өтчилж” эхэлдэг. Ийм цаг үед хүмүүнд “СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ” эрхэм чухаг гэж ихэс мэргэд болгоосон бөлгөө. Хүн чанар, мөн чанарын алтан үр болох “СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ”-д түүчээлэн хөтлөх амин сүнс нь “ҮНДЭСНИЙ УРАН ЗОХИОЛ” билээ. Иймд Монголын Зохиолчдын Эвлэлээс санаачлан зохиолч, яруу найрагч, орчуулагч судлаачдаас бүрдсэн 900 уран бүтээлч өөр өөрийн 900 цахим хуудсаар “ҮНДЭСНИЙ УРАН ЗОХИОЛ- СОЁН ГЭГЭЭРЭЛ” сэдвийн дор НЭГ ӨДӨР, НЭГ ЦАГТ, НЭГЭН ЗЭРЭГ “LIVE” хийх цахим давлагааг өрнүүлнэ.
2022 оны 11 сарын 11-ний 11 цаг 11 минутад 900 зохиолчийн зэрэг эхлүүлэх энэхүү шууд давлагаагаар "ҮНДЭСНИЙ УРАН ЗОХИОЛ”-ын үр нөлөөгөөр нийгмийг соён гэгээрүүлэхэд уриалах болно.
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
АДМИН







Нийгэм







