Архангайн гурван гишүүн МУГТ Э.Цэндбаатарын цайллагын үеэр машин өгнө гэж амласан ч сураг тасарчээ. Тухайн асуудлаар гавьяат тамирчин Э.Цэндбаатар одоо хүртэл өгөөгүй байгаа тухай сэтгүүлчдийн асуултад хариулж байсан. Тухайн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнбатаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: “Өнгөрсөн хавар Э.Цэндбаатар найраа хийгээд нутгийн зөвлөлөөс уриалга явуулъя ирээчээ гэсэн учраас очсон. Нутгийн зөвлөлийн зүгээс амжилт гаргасан юм чинь унаа тэрэгний асуудал шийдье гэсэн зүйл л ярьсан. Төсвийн мөнгөнөөс шийдэж чадахгүй, бид нар мөнгө төгрөгтөө хүмүүс биш. Хоёр, гурван удаа уулзсан ямар ч байсан шийдэж өгнө гэсэн зүйлийг өөрт нь хэлсэн. Тавдугаар сараас эхлээд хэвлэл мэдээллээр янз бүрийн зүйл худлаа зүйл ярьж эхэлсэн. Цэндбаатарын нэрийг бариад пи ар хийгээд байгаа зүйл байхгүй. Машин босгоно гэдэг чинь тийм амар зүйл биш. Бид нар мөнгийн цуглуулж байгаа. Машины үнэ өндөр байна, нэг өдөр, нэг сарын дотор босгож чадахгүй. Залилаад, хуураад улс төр хийгээд байгаа зүйл байхгүй. Бид нар ямар залилан хийсэн биш. Хэл ам дагуулж өгөх шаардлага байгаа ч юмуу, эсхүл Архангай аймагт нэн шаардлагатай байгаа түргэн тусламжийн унаа тэрэг ч юмуу өгөх үү гэж нутгийн зөвлөл бас санал солилцсон. Хулгай хийж, хууль зөрчсөн биш ”гэв.
АДМИН







Нийгэм







