Dark Light
Нийгэм | 2022-10-21

Т.Аюурсайхан:Нийгмийн даатгалын санг ил тод болгох зохих ёсны ажлыг хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МАН-ын УЗ-ын гишүүдийн 100 хувийн саналтайгаар дэмжсэнээр ХНХ-ын сайдаар томилогдсон Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ.

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан: “Салбарын эдийн засгийн байдал хүнд байгаа. Тэтгэврийн болон цалингийн орлого буурч, инфляц өсөж байна. Энэ дээр хамгийн гол ажлуудын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хариуцдаг.Энэ бол нийтдээ 3,5 сая айл өрхийн, амь амьдралын асуудал байдаг. Тиймээс энэ тал дээр хариуцлагатай ажиллах үүргийн Монгол улсын ерөнхий сайдын зүгээс ажлыг санал болгож, үйл ажиллагаа нь эхлээд явж байна. Төсвийн төсөл дээр ар иргэдээс санал өгсөн. Нийгмийн даатгалын багц хуулиуд хүлээгдэж байгаа. Нийгмийн даатгалын санг ил тод болгож, шударга ёсны зарчимд нийцсэн зохих ёсоор шийдвэрлэх ёстой. Зайлшгүй халамж авах ёстой хүмүүс бол байгаа. Халамжаас хөдөлмөрт гэсэн чиглэлийг баримталж байгаа. Халамжийг авах шаардлагатай, зорилтот хүмүүст нь өгч, ажлын байрыг дэмжиж, өрхийн орлогыг дэмжиж, бодит үр дүнг гаргана. 900 мянга гаруй иргэн ядуурлын түвшинд амьдарч байна гэдэг бол сэтгэл эмзэглүүлэм том тоо. Энийг бууруулах чиглэлд ажиллана. Шударга тавын шагнал биш, үнэт ажлыг хариуцаж ажиллах үүрэг даалгаврыг авч байна”гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10