Дугуй цагаан орчмын тохижилтыг бүрэн дуусаж, нээлтийн үйл ажиллагаа нь өнөөдөр буюу аравдугаар сарын 21-ний өглөө хийх байсан ч сарын хоцрогдолтой байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайн асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ.
Хотын дарга Д.Сумъяабазар: "Энэ гацаасан байгууллагын барилгыг нураана. Тохижилтын ажилд 800 гаруй сая төгрөгийг нийслэлээс гаргасан. Энэ компани нийслэлийн иргэдийн эсрэг байна. Энэ газар нь улсын өмч. Ашиглахгүй байж дандаа хорлоно. Одоо яаралтай хатуу арга хэмжээ авна. Дүүрэг бүр өөр өөрийн гэр хорооллын дундах байршлуудад ногоон байгууламжийн төлөвлөлтөө хийж 12 сарын 29 гэхэд Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Одоо энэ компани замаа нээчихвэл 15 хоногийн дотор дуусах боломжтой. Тохижилт хойшилсон нь Энигма гэх компанитай холбоотой. Үүнээс болж 200 сая төгрөгийн алдагдал хүлээж байна. Дугуй цагаанаас гадна Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор байгуулж байгаа ба үүнд нийт 16 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн." гэв.
АДМИН







Нийгэм







