Сангийн сайд Б.Жавхланг хөгжлийн банкнаас хэд хэдэн удаа зээл авсан гэх Ц.Даваасүрэн гишүүний мэдээлэлд тайлбар хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: “Монгол Улс анх 2012 онд Чингис бондоос эхлэн хөрөнгийн зах зээлд гарч ирсэн. Үүнээс хойш нийтдээ долоон бонд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд тоглогч болсон гэсэн үг. Ирэх жил Засгийн газрын бондуудтай холбоотой гурван үйл явдал болно. Түүний хоёр нь Хөгжлийн банктай холбоотой. Евро бондод ч мөн ялгаагүй. Ирэх жил хөрөнгийн зах зээлд тодорхойгүй байдал үүсэх эрсдэлтэй байгаа. Тиймээс Хөгжлийн банкинд аливаа эрсдэл гаргахгүй үүднээс урьдчилж Засгийн газраас эрх авч орно гэсэн үг. Ц.Даваасүрэн гишүүн хэд хэдэн аж ахуйн нэгжүүдийг надтай холбон дурдсан байна лээ. Би Дархан аймаг төрж, өссөн. Түүнтэй хамааруулж л Дарханы хоёр компаныг над руу чиглүүлэхгүй юм бол өөр зүйл байхгүй. "Дархан минж" компани гэхэд надтай надгүй Дарханы төдийгүй манай урдаа барьж явдаг газар. Энэ компани Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Надтай ямар ч хамааралгүй. Тэгж яривал, Ц.Даваасүрэн гишүүн өөрөө тухайн үед бондын чиглэлийн гишүүн байсан. Нөгөө нь “Ганхүдэр” компани. Мөн Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Үүнд миний оролцоо гэж юу байх вэ. Сайдын хувиар, гишүүний хуваарь ч оролцсон зүйл байхгүй. "Зэт финанс"-аар дамжуулан 900 тэрбумын зээл авсан гэж худлаа. Бичил санхүүгийн хөгжлийн сангийн нийт эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум юм байна. Тийм сангаас яаж 900 тэрбум төгрөг гаргах билээ. "Зэт финанс"-тай манай дүү оролцоотой байсан нь үнэн. Тус компанийн зээлийн түүхийг нь харвал 2012-2015 оны хооронд 260-400 сая төгрөгийн зээл аваад зөрчилгүй дуусгасан байдаг. "Чингис хаан" банкинд нөлөөлсөн асуудал огт байхгүй.
АДМИН







Нийгэм







