Dark Light
Нийгэм | 2022-10-21

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон. 

Шинээр томилогдсон сайд өнөөдөр тангаргаа өргөж, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас тамгаа гардан авлаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хүн бүрийн ажил, амьдралтай холбоотой, энэ салбарын бодлого шийдвэр иргэдийн аж байдалд шууд нөлөөлдөг болохыг онцлоод, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зүйн шинэчлэлийн хүлээлт бүхий чухал цаг үед томилогдсон Т.Аюурсайхан сайдад амжилт хүслээ. 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан  "Нийгмийн шаардлага хүлээлт өндөр, салбарын нөхцөл байдал амаргүй байна. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу эрх зүйн томоохон шинэчлэл хийх зорилт дэвшүүлж ажиллана. Хариуцлагатай өндөр бүтээмжтэй ажиллах шаардлага бидэнд тулгарч байна” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10