Dark Light
Нийгэм | 2022-10-22

Зайсангийн утаа боовонд шингэв үү?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боовонд дуртай гишүүн М.Оюунчимэг гэр хорооллын утаа Зайсанд хүртэл үнэртэж байгаад сэтгэл гонсгор байна. Зөвхөн сонгогдсон тойрогт нь хөшиглөдөг утаа май Зайсанд байдаг гэртээ араанд ороод уусах амттай боов тайван суугаад тамшаалан зооглоход нь үнэртэж ханхлаад тав тухыг алдуулаад тун хэцүү байгаа бололтой. “Зайсанд хүртэл утаа үнэртээд байна. Зайсанд хүртэл” гэж хэлсэнд нь хүмүүсийн уур бухимдлын учир шалтгаан оршино. Улны үхрүүдийн утаа улсын нийслэлийн хамгийн тансаг үнэтэй орон сууцуудтай Зайсанд хүртэл хүрсэн гэж хэлээд байна уу? гэх зэргээр хүмүүс бухимдсан. 

М.Оюунчимэг гишүүн удаа дараа олны шүүмжлэлд өртсөн онигоо бүтээж байсан нь ч нэрмээс болсон. Ноосон малгай өмсөн, автобусаар явж буй зургаа тавьж хөх инээд хүргэж, хөгжилтэй дүр бүтээж байсан хошин шогийн туршлагатай хүн юм. Улс төрчид өөрсдийн эв хавгүй хэл яриа, зүй зохисгүй жишээ татсанаас болж шүүмжлэлд өртсөөр байна. Уг нь мань эмэгтэй цаг агаар нэмэх 10 градус байхад утаа хот даяар үнэртэж байна, цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөө больсон нь агаарын бохирдолд сөргөөр нөлөөлнө гэж хэлэх санаатай байсан. Оюунчимэгийн Зайсангийн утаа гэдэг жишээ эрчим хүчний шөнийн тарифыг хөнгөлөхөө больсноос үүдэн гарах хор уршгийн талаарх яриаг ийнхүү нам дарж, таг мартууллаа.     

Сошиал орчинд түгсэн нэгэн дөрвөн мөртөөр энэ мэдээгээ төгсгөе.

Үүл нь гараад бороо орохын цагт 

Үүдэн хоймрын ялгаа юу байна

Утаа нь гараад уушгинд орохын цагт

Урд хойдохын ялгаа юу байна 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10