Dark Light
Нийгэм | 2022-10-22

Машин унасан толгойгүй хүмүүс

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жолооны үнэмлэхгүй, 29 настай, шүдний эмч Ч.Маралмаа жолоо барьж, 2 хүүхэд, 7 машин ташраар нь мөргөсөн гэмт хэрэг нийгмийг айдас хүйдэст автууллаа. Согтуу мөртөө машин барьж, эхнэртэй атлаа түүнтэй найзалдаг залуу Батсүх нь жолооны эрхээ 4 дараалан хасуулж байсан ч жолоо барьж болдог нь зөвхөн Монголд л үзэгддэг явдал. Бусад оронд согтуугаар жолоо барьсан бол бүх насаараа эрхээ хасуулдаг, хорих ял эдэлдэг, их хэмжээний торгууль төлбөр оноодог бол Монголд  бол баян цатгалан хүнийг цайны мөнгө төдийгөөр шийтгэж, дахин курст суусан болдог төмөр морь унасан толгойгүй хүмүүсийг өөгшүүлж байна.  

Ч.Маралмаагийн ар гэр, танил дотно хүмүүс санаатай хийсэн осол биш, залуу хүн алдаа л биз, 12 настай охины хөл зулгарсан гэж сэвүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дунд яс хаяж, хохирогчдын амыг мөнгөөр таглах гэсэн нь олны эгдүүг хүргэж, гэр бүлээс гадуур харилцаа, аавынх нь бизнес хүртэл сөхөгдөж илчлэгдлээ. Жолооны үнэмлэхгүй байж жолоо барьсан нь санаагүй биш санаатай үйлдэл, насанд хүрсэн л 29 тэй байна уу, 49 тэй байна уу, 69 тэй байна уу хамаагүй хэрэг. 

Монгол Улсад 2022 оны эхний 9 сарын байдлаар авто ослын 958 хэрэг гарч, 235 хүн амь хохирч, 804 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар өссөн байна. Есөн сарын дотор 235 хүн амиа алдаж, 804 хүн гэмтэж, 1039 хүн өртсөн нь энх цагт Халхголын дайны хохирлоос давж байгаа юм. Зөвхөн 9 сард 57 хүүхэд амиа алдсан нь нэг анги дүүрэн хүүхэд гэсэн үг. Ээж аавдаа эргэж үнсүүлэхгүй бяцхан Монгол үрсийн биелээгүй мөрөөдөл, амсаагүй жаргал, зул ассан зураг бүхний өмнө залбиръя. 

Төмөр хүлэг барьсан согтуу хүмүүс буу барьсан алан хядагч, хутга далайсан алуурчнаас дутахгүй, зарим талаар илүү ч аюултай. Алан хядагчид ачааны машин барьж, хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн тохиолдол олон. Төмөр унасан толгойгүй, зүрхгүй хүмүүсийг цайны мөнгөөр торгох бус бүх насаар нь машин барих эрхийг нь хасах, тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгох, хорих ял эдлүүлэх зэрэг хатуу шийтгэл оноохыг олон нийт шаардаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10