Dark Light
Нийгэм | 2022-10-22

Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөрт зориулсан өдөрлөг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, Донор байгууллагуудын төлөөлөл оролцон Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 оны 10 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. 

Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар (WWF)-тай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 200 орчим сурагчдад 2022 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Цоохор найз” хүүхэлдэйн кино үзэж, гэрэл зургийн үзэсгэлэн, музейтэй танилцаж тэмдэглэн өнгөрүүлэв.

Өдөрлөгийн эхний өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нийслэлийн ерөнхий боловсролын 30, 52, 29 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид ирж "Цоохор ирвэс"-тэй танилцлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10