Dark Light
Нийгэм | 2022-10-22

"Фантастик"-ийн залуус Чех улсад уран бүтээлээ танилцуулж явна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай, Э.Алдар нарын уран бүтээлчид Европын хэд хэдэн орноор аялж,  өөрсдийн шинэ уран бүтээл  “Zura2- Цурам ажиллагаа” киногоо толилуулж байна. Тэдний кино аяллын маршрутад Чех улс багтаж, энэ өдрүүдэд Чехийн нийслэл Прага болон Пардубицэ, Ческа Липа, Кутна Хора зэрэг томоохон хотын театруудад киногоо үзүүлж байна. Прага, Пардубицэ дэх үзвэрийн тасалбар дууссанаас үзэхэд “Zura2- Цурам ажиллагаа” кино Чех дэх монголчуудын дунд өндөр эрэлттэй байгаа аж. 

Уран бүтээлчид өнөөдөр /2022.10.22/ Прага дахь ЭСЯ-нд зочилжээ. Тэд гадаадад аж төрж буй монголчуудтайгаа уулзаж, урам зоригийг тэтгэсэн халуун дотно уулзалтуудыг зохион байгуулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19