Dark Light
Нийгэм | 2026-09-16

ТАНХАЙРСАН ЭТГЭЭДИЙГ 10 ХОНОГ БАРИВЧИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Сэтгүүлч рүү зажилж байсан бохио шидэж, цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилжээ” гэсэн гарчигтай бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 44 настай, эрэгтэй “Б” нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэврээр 10 хоног баривчилсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл. Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
 
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
 
1.2.бусдыг өдөөн хатгаж;
 
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
 
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
 
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19