Dark Light
Нийгэм | 2022-10-24

Яруу найрагч Ц.Хулан хилчидтэй уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хилийн цэргийн 0303 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хуланг урьж, уран бүтээлийн ярилцлага өрнүүллээ. Хил хамгаалах байгууллага бие бүрэлдэхүүний ном унших идэвхийг өрнүүлэх, илүү сонирхолтой байдлаар ном унших “Ном шинжихүй” аяныг өрнүүлээд байгаа билээ. Тус аяны хүрээнд хилийн цэргийн 0303 дугаар анги  ийнхүү яруу найрагч Ц.Хулан урьж,  зохиогч, уншигчийн уулзалтыг хийжээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан “Би нэгэн цаг үед Хил хамгаалах байгууллагад ажиллаж байсан. Монгол Улсын тусгаар тогтнолын жинхэнэ баатрууд хилчид байдаг юм. Олон сайхан хилчидтэй уулзаж, хил, хилчдийн тухай бүтээл, шүлэг бичсэн” хэмээн уулзалтын үеэр дурсан яриад,  Монгол Улсын хэл, хилийн тусгаар тогтнол хамт байх ёстой хэмээгээд номтой нөхөрлөх нь олон талын ач холбогдолтойг өгүүлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10