Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран эм, биологийн идэвхэд бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн олон нийтийн мэдээлэх хэрэгслээр явуулж буй зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг хийж байна.
Хяналт шалгалтын ажлын хүрээнд “Сисди мед” ХХК-ийн “Sisdi medical wellness” твиттер хаягаар, Цэнэн ХХК-ийн Medzone эмнэлэг нь ТВ-5 телевизээр хуулиар хориглосон зар сурталчилгаа явуулсан зөрчлүүдийг илрүүллээ.
Эдгээр зөрчлүүд нь Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.-д Эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана” гэж, 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно заасныг тус тус зөрчсөн байх тул хялбаршуулсан журмаар шалган Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу тус бүр 5 сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн.
АДМИН







Нийгэм







