Оросын холбооны улсад 5,1 магнитудын газар хөдлөлт болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08:33:33 цагт болсон байна.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
АДМИН







Нийгэм




