УИХ-ын чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцэж байгаа. Уг асуудалтай холбогдуулан Ардчилсан нам байр сууриа илэрхийлж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал хэлэхдээ:
10 дугаар сарын 18-ны өдөр МАН-аас АН-ын 2023 оны улсын төсвийн төсөлд хүргүүлсэн шаардлагын дагуу хамтран ажиллах ажлын хэсэг байгуулах санал ирсэн. Гэхдээ бид ажлын хэсэгт орж ажиллахгүй. Санал тавьсанд баярлалаа.
Монгол улс анх удаагаа 20.5 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр төсөв батлах гэж байгаа үрэлгэн зардалдаа АН-ыг татан оролцуулж хамтран ажилласан мэтээр дүр эсгэх гэж байгаа бол үгүй гэж хэлье. Төсөвт хэлэх шүүмжлэл, санал дүгнэлтүүдээ УИХ дахь АН-ын бүлгээр хүргүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Мөн МАН-аас 2020 онд УИХ-ын сонгуульд сонгогдохдоо амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардаж байна. Инфляцад өртөж байгаа ахмад настан, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн орлогыг хамгаалах шаардлагыг дахин хүргүүлнэ хэмээлээ.
АДМИН








Нийгэм







