Dark Light
Нийгэм | 2022-10-26

Лангуун дээрээс гар утас хулгайлан зугтсан хэргийг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Лангуун дээрээс гар утсаа хулгайд алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 26 настай эмэгтэй Д-ын гар утсыг 37 настай эмэгтэй Б нь хулгайлан авч зугтсаныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч өөрийн өмчийн гар утас эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10