Dark Light
Нийгэм | 2022-10-26

Тээврийн цагдаагийн албанд ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах тул тус албанд ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧААР ажиллах хүсэлттэй иргэдийг бүртгэж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

• Монгол Улсын иргэн байх,

• Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,

• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,

• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

• Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,

Тавигдах тусгай шаардлага:

• Биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, эрэгтэй

• Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,

• Шивээсгүй байх,

• Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,

• Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,

• Жолооны В, С ангилалтай байх

Жич: ЭМЭГТЭЙ ИРГЭН БҮРТГЭХГҮЙ

Дэлгэрэнгүй мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны 309 тоот өрөөнд биеэр ирж уулзах буюу 93021700 /хүний нөөцийн мэргэжилтэн/ утсаар лавлана уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19