2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн товчоонд хяналт шалгалт хийх үеэр маяти маркийн автомашинтай иргэнийг зогсоож Цагдаагийн албаны тухай хуулийн 31.1 дэх заалт, Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах, Тээврийн хэрэгсэл ачаа тээшинд үзлэг хийх журмын дагуу шалгахад хориотой ан амьтан буюу 31 ширхэг тарвага нийслэл хот руу оруулахыг завдсан зөрчлийг Экологийн албаны алба болон СХД-ийн ЗЦХ-ийн алба хаагч нар илрүүллээ.
Иймд иргэд та бүхэн бусдаас дайвар бүтээгдэхүүн авахдаа шалгаж, нягтлахыг зөвлөж байна.
АДМИН






Нийгэм




