Dark Light
Нийгэм | 2022-10-26

30 тонн ус хуримтлуулах хөв байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говийн их дархан цаазат газрын А хэсэг Монгол улсдаа хамгийн том газар нутагтай улсын тусгай хамгаалалттай газар нь нэн ховор Мазаалай баавгай, Хавтгай тэмээний гол байршдаг нутаг юм.  

Амьтад нэг уст цэгээс нөгөө уст цэг хүрэхэд 80-150 км замыг туулдаг ба энэ нь хэтэрхий хол гэсэн үг юм. Иймд зэрлэг амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2022 оны 10 сарын 20-ноос 25-ны өдрүүдэд Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр  Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баян амны сайр, Баян-Өндөр сумын Хатан суудлын тал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Тооройн хоолой, Цогт сумын Цагаан дэрсний  худгуудын цооногт нарны өргүүр суурилуулан , Эрдэнэ сумын Буурын хярд байрлах нарны өргүүрт худагт 30 тн ус хуримтлуулах хөв байгууллаа.  

Зөвлөхөөр Монгол улсын Усны Зөвлөх инженер Л. Төвд, Гүйцэтгэгчээр "Баялаг говь" ХХК нь ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10