Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 9 сарын 26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явснаас иргэн Ө нь 9 сарын 30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10 сарын 06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн ..... сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10 сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл зохион байгуулж, ар гэрийнхэн нь хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр түр зогсоосон байна.
Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ 10 сарын 16-ны өдөр 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10 сарын 23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10 сарын 26-ны өдрийн 07:00-19:00 цаг хүртэл Байдраг багийн “Хавцалт замбал” гэдэг газраас “Ар гялам” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10 сарын 27-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн байна.
АДМИН








Нийгэм







