Мөрийтэй тоглоом тоглосон, мансууруулах бодис хэрэглэсэн гэх асуудлаар МУГТ Б.Наранбаатар, “BRB” компанийн захирал Ж.Энхжаргалан нар тайлбар хийлээ.
МУГТ Н.Наранбаатар: Нэг зүйлд маш харамсалтай байгаа сошиал мэдээгээр Наранбаатар, Энхжаргалан тэргүүтэй долоон залууг яллаж нийгмээрээ жигшиж, зүхэж маш их дарамтад оруулж байна. Зөвхөн би биш ар гэр, үр хүүхдүүд бүгд цочролд орж байна. Хар тамхи татаад, мөрийтэй тоглоом тоглоод явах залуучууд бишээ. Би спортын дасгалжуулагч хүн айлын хүүхдүүдийг чөлөөт бөхийн эрдэм сургаж, хүмүүжүүлээд нийгэмд сайн сайхныг манлайлахын тулд явдаг. Гэтэл өнөөдөр хар тамхичин гэдэг нэр зүүлээ. Энэ надад биш миний үр хүүхдүүдэд очиж байна. Нийгмээрээ миний хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, жигшээд эхэлбэл яах вэ. Танай аав чинь хар тамхичин, мөрийтэй тоглоочим гэж яриад эхэлвэл миний хүүхдүүдийн сэтгэл зүй ямар байхав.Энэ чинь ноцтой асуудал. Бид нар хар тамхи хэрэглээгүй, мөрийтэй тоглоом тоглоогүй . Хэрэг явдал болсон гээд шалгалтын шатанд явж байхад нийгмээрээ жигшээд эхэллээ. Зарим хэвлэлийнхэн ноцтойгоор мэдээлж байна. Зариг сайтын мэдээллийг харсан. Цагдаагийн газрын харьяа архивын ерөнхий газраас авдаг ял, шийтгэл цагдаагийн тодорхойлтыг хүн бүр дээр гаргаад авчихсан байгаа юм. Дурын сэтгүүлч энэ мэдээллийг аваад олон нийтэд цацчихна. Ингэж ерөөсөө болохгүй. Эдгээр хүмүүс болдоггүй гэсэн зүйлийг нийгэмд харуулж байна. Хариуцлагагүй мэдээлэл олон нийтэд түгээснээ залруулаач ээ гэж хүсэж байна” гэв.
АДМИН








Нийгэм







