Dark Light
Нийгэм | 2022-10-27

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай 6 шатарчин өрсөлдөж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 10-р сарын 25-наас 11-р сарын 04-ний өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Дели хотноо 2022 оны шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах  эрэгтэйчүүдийн 18, эмэгтэйчүүдийн 24 дэхь тэмцээн зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд 92, эмэгтэй ангилалд 50 нийт 142 шилдэг шатарчид оролцож байна.

Их мастер-31

Олон улсын мастер-46

Эмэгтэй их мастер-14

Эмэгтэй олон улсын мастер-17 

Чансаа өндөртэй энэхүү томоохон тэмцээнд Монгол улсыг төлөөлөн 

Ц.Батчулуун /Их мастер/

С.Билгүүн /Их мастер/

Г.Амартүвшин /Олон улсын мастер/

Д.Номин-эрдэнэ /Олон улсын мастер/

А.Энхтуул /Эмэгтэй их мастер/

Д.Мөнхзул /Дэлхийн шатрын холбооны мастер/ нар өрсөлдөж байна.

Манай тамирчдын амжилтын түүхийг сөхвөл: 2017 онд Их мастер Ц.Батчулуун шагналт V-р байр эзэлж, 2019 онд Эмэгтэй их мастер Т.Мөнхзул Тивийн аваргын хүрэл медалийг хүртсэн нь одоогийн байдлаар бидний үзүүлсэн томоохон амжилтууд юм.

Яг одоо тэмцээний хоёрдугаар өргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10