Dark Light
Нийгэм | 2022-10-28

Орос, ЗХУ-тай холбоотой нэртэй 40 гаруй гудамжны нэрийг өөрчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Киев хотын зөвлөл Орос эсвэл Зөвлөлтийн үетэй холбоотой 40 гаруй гудамж, зам, талбайн нэрийг өөрчилсөн гэж Киев хотын дарга Виталий Кличко мэдэгджээ.

"Нийслэлийн гудамж, өргөн чөлөө, талбайн шинэ нэрсийг Киевчүүд сонгосон. 296 объектыг цахим санал хураалтад оруулж, шинжээчдийн комисс шалгаруулсан. Киевийн ард түмэн санал өгч хамгийн их санал авсан нэрийг цааш нь Киев хотын зөвлөлийн хуралдааны танхимд санал хураалт явуулахаар шилжүүлсэн" гэж Киев хотын дарга хэллээ.

Энэ оны наймдугаар сард Киев хотын зөвлөлөөс Орос эсвэл ЗХУ-тай холбоотой 95 гудамж, зам, талбайн нэрийг өөрчилсөн.  Объектуудад шинэ нэр өгөх нь түүхэн болон үндэсний хэмжээний чухал ач холбогдолтой гэдгийг Киев хотын зөвлөлийн нарийн бичгийн дарга Володимир Бондаренко тэмдэглэн хэлжээ.

Киевийг "оросжилтоос ангижруулах" тухай буюу 500 хүртэлх гудамж, хэд хэдэн метроны буудлуудын нэрийг өөрчилж, 60 хөшөө, дурсгалын самбарыг нураах тухай энэ оны 5-р сард ярьж эхэлж байжээ.

Эх сурвалж: Настоящее время 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10