Dark Light
Нийгэм | 2022-10-28

Самарт явж байгаад сураггүй болсон иргэд олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Батсүмбэр сумын .... багийн “Бууралын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 84 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 125 км/-т 10 сарын 21-ний өдөр 25 хүн самарт явж байснаас 2 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10 сарын 27-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Батсүмбэр сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Улаанбаатар хотын харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, Э /32 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 10 сарын 27-ны өдрийн 14:00 цагт алга болсон газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж тус сумын ..... багийн “Нэмэхийн даваа” гэдэг газар 23:40 цагт очиж холбоонд орсон. Иргэн Б, Э нар нь байрлаж байсан газраа эсэн мэнд очсон гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10