Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслээс бараа материал алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион явуулахад 36 настай эрэгтэй П-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс 33 настай эрэгтэй Б нь үнэ бүхий бараа хулгайлан авч зугтсаныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Жолооч та өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гараашинд байрлуулах, хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
АДМИН








Нийгэм







